Нууцлалын бодлого
Privacy Policy · 2006 – 2026
Сүүлд шинэчилсэн: 2026 он
1. Энэ сайт юу вэ?
2006 – 2026 нь ангийн төгсөгчдийн уулзалтад зориулсан, зөвхөн тухайн ангийн төгсөгч, багш нарт зориулсан хувийн (хаалттай) вэб сайт юм. Энэхүү сайт нь арилжааны зорилгогүй, гишүүдийн дурсамж, нөхөрлөлийг сэргээх зорилготой.
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Нэр, и-мэйл хаяг (бүртгэл үүсгэхэд)
- Та өөрөө оруулсан профайл мэдээлэл: зураг, ажил, байршил, утас, сошиал хаяг, анги
- Facebook эсвэл Google-ээр нэвтэрвэл тухайн үйлчилгээнээс таны нэр, и-мэйл, профайл зураг
- Та өөрөө байршуулсан дурсамж (зураг, видео, текст), сэтгэгдэл
3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
Таны мэдээллийг зөвхөн энэхүү сайтын дотор — ангийнхантайгаа танилцах, дурсамж хуваалцах зорилгоор ашиглана. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарж, дамжуулдаггүй.
4. Хэн харах вэ?
Таны профайл, дурсамжийг зөвхөн админ зөвшөөрсөн, бүртгэлтэй гишүүдхарна. Утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл зөвхөн нэвтэрсэн гишүүдэд харагдана. Та дурсамжаа “Нийтэд” эсвэл зөвхөн “Ангидаа” харуулахаар сонгож болно.
5. Facebook / Google-ээр нэвтрэх
Та Facebook эсвэл Google-ээр нэвтэрвэл бид зөвхөн таны үндсэн профайл (нэр, и-мэйл, зураг)-ыг л авна. Таны нууц үг, найзуудын жагсаалт, бусад хувийн мэдээлэлд бид хандахгүй. Та хүссэн үедээ холболтыг цуцалж болно.
6. Мэдээлэл устгах
Та өөрийн профайл, дурсамж, сэтгэгдлээ хүссэн үедээ засах, устгах боломжтой. Бүртгэлээ бүрэн устгахыг хүсвэл админд хандана уу — бид таны бүх мэдээллийг системээс устгана.
7. Аюулгүй байдал
Таны мэдээллийг найдвартай үүлэн дэд бүтэц (Supabase, Vercel) дээр шифрлэгдсэн байдлаар хадгална. Зөвхөн админ зөвшөөрсөн гишүүд л сайтын агуулгад нэвтэрнэ.
8. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуудал гарвал ангийн зохион байгуулагч (админ)-тай холбогдоно уу.